Дэлхийн банк 9-ний өдөр Бээжинд нийтэлсэн тайландаа, Хятадын эдийн засаг энэ онд үргэлжлэн түргэн хөгжиж, төсөөлөхөд энэ онд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 9.2 хувиар нэмэгдэх болно гэж тэмдэглэсэн байна.
Уг тайланд тэмдэглэхдээ, өнөө экспортын худалдааны Хятадын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь буурчээ,. Харин 2ОО5 оны Хятадын эдийн засгийн өсөлт нь голцуу аж үйлдвэрийн хөгжил, хөрөнгө оруулалтын өсөлтөөр бий болсон байна. Үүнээс гадна, Хятад улс өнгөрсөн оны 7-р сард юаний ханшид зохицуулалт хтйсэн нь эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг ахиулхад ашигтай болсон байна гэжээ. Хятад улс үйлчилгээни салбарын дотоодын үйлдвэрлэлд эзлэх хувийн жинг цаашид нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тайланд бас санал болгосон байна.
Хятад улсын албаны талын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2005 онд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 18 триллион юанаас давж, 2004 оныхоос 9.9 хувиар нэмэгдсэн юм байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|