Энэ оны 1-р сард Хятадын дээд шинэ техникийн бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 34 тэрбум ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 32%-р нэмэгджээ.
Нэгдүгээр сард Хятадын гар утас болон хурмал цахилгаан хэлхээний бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр нэмэгдэж, дээд шинэ техникийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж байгаа гол бүтээгдэхүүн болсон байна. Уг салбарын мэргэжилтэний төсөөлснөөр, энэ онд Хятадын дээд шинэ техникийн бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 500 тэрбум ам долларт хүрэх эрмэлзэлтэй байна. / Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|