Шанхай хотын статистикийн газрын сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2005 онд Шанхай хотын жилийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 910 тэрбум юаниас давж, 2004 оныхоос 11 хувиар өссөн байна.
2005 онд, Шанхай хотын санхүүгийн орлого үргэлжлэн ихээхэн хурдтай нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өсөлтөө хэвээр хадгалж, хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлийн борлуулолт тэнцвэртэй байж, хэрэглээний зах зээлийн үнэ ханш үндсэндээ тогтвортой байсныг бүртгэлийн тоо баримтад мэдээлсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Баатар хянав.\
|