• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-10 16:13:53    
Хөрөнгө мөнгөний зарцуулалтад хяналт шалгалт хийж байна

Рэн Мин Ри Бао Сонин

    Хятадын Төрийн Зөвлөөлийн Төрийн Өмчийн Хяналт Удирдалгын Хороо энэ онд Төвийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө мөнгийг үр ашигтай,чанартай зарцуулсан эсэхэд хяналт шалгалт тавих ажил өрнүүлж, хуульс зөрчсөн юм уу үүрэг хариуцлагаа гүйцэтгээгүй зэрэг алдаа буруутай үйл ажиллагаанаас болж төрийн өмч хөрөнгөд хохирол учруулсан хариуцлагтай хүнд хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэх болно.

    Төрийн өмчийн хорооны хариуцлагтан хэлэхдээ, энэ удаагийн төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хяналт шалгалт нь хөрөнгө зарцуулах удирдалгын дүрэм тогтоосон эсэх тэрчлэн хөрөнгийг зохицуулж байгаа ажил нь дүрэмжсэн эсэхэд хяналт шалгалт хийх болно гэжээ. Үүний зэрэгцээ тэрээр хэлэхэдээ , Түүхнээс үлдэгдэж ирсэн хөрөнгө мөнгө хохирсон асуудлын учир шалтгааныг байцаан тодолж,, хариуцлагыг тодруулах, шинээр гарсан хөрөнгө мөнгний хохиролд хариуцлага хүлээх хүнийг тодруулж, хуулийн дагуу хариуцлага нэхэмжлэх болно гэжээ.

    Төвийн аж ахуйн нэгж гэдэг нь Төрийн өмчийн хорооноос шууд хяналт тавин удирдаж байгаа 160 гаруй төрийн өмчийн том оврын аж ахуйн нэгжүүдийг хэлж байгаа юм. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\