Өнгөрсөн жил Хятадын гадаадад шууд оруулсон банк санхүүгийн бус хөрөнгө ихээхэн нэмэгдэж, 7 тэрбум шахам ам.долларт хүрч, 2004 оны мөн үеийнхээс 26%-иар нэмэгдсэн байна.
Хятадын худалдааны яамны 10-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнгөрсөн жил шууд 10 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулсон улс орон газар нутаг 30 байж, тэдгээрийн дотроос 100 сая ам.долларын хөрөнгө оруулсон улс орон газар нутагт Сянгаан, БНСУ, Канад зэрэг орон байна.
Газар нутгийн тархалтын байдлаас үзвэл, Хятадын гадаадад шууд оруулсон банк санхүүгийн бус хөрөнгө оруулалт нь голдуу Азид төвлөрч байгаа бөгөөд ажил төрлийн талаас үзвэл, аж үйлдввэрлэлийн ажил төрөл, уул уурхай, компьютерын үйлчилгээ, программ хангамж зэрэг салбарт төвлөрч байна. \Баатар орчуулж, Урангоо хянав.\
|