• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-10 17:54:35    
Хятадын гадаадтай хамтран хөрөнгө оруулж байгуулсан хамгийн том төсөл хэрэгжлээ

Синьхуа Агентлэг

    Хятадын гадаадтай хамтран хөрөнгө оруулж байгуулсан хамгийн том төсөлөөр хэрэгжсэн Жун Хай Шелл нэрэмжит нефть химийн үйлдвэр саяхан ашиглалтад орсон байна.

    Эх сурвалжаас үзвэл, Хятадын тэнгис далайн нефтийн ерөнхий компанийн харьяа гадаадтай хамтран хөрөнгө оруулон байгуулсан охин компани саяхан стандарт хангасан этилен болон пропены бүтээгдэхүүнийг амжилттай үйлдвэрлэн гаргасан байна. Уг охин компанийн харилцан хэрэгжүүлж байгаа нефть химийн төслийг Хятадын тэнгис далайн нефтийн ерөнхий компани, Голландын хааны нэрэмжит Шелл компани болон Хятадын Гуандун муж хөрөнгө нийлүүлэн хамтран хэрэгжүүлсэн юм. Нийт 4 тэрбум 300 сая ам. долларын хөрөнгө оруулсан байна.

    Эх сурвалжаас үзвэл, Жун Хай Шелл компани ашиглалтад орсноор жилд 2 сая 300 мянган тонн нефть химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, голдуу химийн бүтээгдэхүүний эрэлт ихтэй байгаа Хятадын тэнгисийн эрэг дагуу нутагийг хангах бөгөөд зарим бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулах юм байна. \Баатар орчуулж,Урангоо хянав.\