Хятадын далай тэнгисийн үндэсний газар сүүлийн үе "2005 оны Хятадын туйлын шинжилгээний тайлан" нийтэлсэн байна, энэ бол Хятадын туйлд шинжилгээ хийсэн 20 гаруй жилийн турш, анх удаагаа ийм тайлан нийтэлж байгаа юм.
Тайланд: 2005 оны Хятадын туйлд шинжилгээ хийсэн, шинжилгээний ар талын баталгаа, туйлд шинжлэх ухааны судалгаа хийсэн чухал ахиц болон үр бүтээл зэрэг байдлыг тал бүрээр тусгасан байна. Үүний зэрэгцээ, тайлан нь бас 20-р зууны 80-аад оны эхний үеийн Хятадын өмнөд туйлд шинжилгээ хийсэн ажил төрлийг эргэн санаж, дүгнэлт хийсэн байна.
Тайланд бүртгэснээр, 2005 оны эцс болтол, Хятад улс өмнөд туйд 22 удаагаа шинжилгээ хийж, бүх Хятадын хэмжээнд 3000 гаруй шинжээчид өмнөд, умарт туйлд газар дээр нь хүрч шинжилгээ хийсэн байна.
Хятад улс хойшид жил болгон туйлын шинжилгээний тайлан нийтлэх юм байна. \Рэнчинсоо орчуулж, Баатар хянав\
|