• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-12 16:26:56    
Хятадын жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 10 триллион юаниас давах болно

Синьхуа Агентлэг

     Төсөөллөөр 2010 он гэхэд Хятадын нийгмийн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 10 триллион юаниас давж, үргэлжлэн бүх дэлхийн аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татах болно гэж Хятадын худалдааны яамны сайдын туслах Хуан хай тун саяхан Шанхайд мэдээлсэн байна.

     Шанхайд болсон чуулга уулзалт дээр тэрээр танилцуулж хэлэхдээ, 2005 онд, Хятадын нийгмийн хэрэглэгээний бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 6 триллион 700 тэрбум юаньд хүрч, 2004 оны мөн үеийнхээс 12.9 хувиар өсөж, үнэ ханшийн хүчин зүлийг гаргавал 12 хувиар өссөн байна гэжээ.

     Хятадын асар их зах зээлийн нөөц нь улам олон үндэстэн дамнаасан аж ахуйн нэгжүүдийн сонирхолыг татах болсон байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2005 онд худалдааны яам гадаадын хөрөнгө оруулалттай 1027 аж ахуйн нэгж байгуулхыг зөвшөөрсөн бөгөөд үүнд зөвхөн 4-р улирал гэхэд 392-ыг зөвшөөрсөн юм байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\