Энэ оны 1-р сард Хятадын өөрөө үйлдвэрлэсэн машныг Өвөр Монголын Манжуур боомтоор ОХУ-д экспортолсон тоо хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, нийт 430 машныг боомтоор гаргаж, ашиг орлого нь 5 сая 293 мянга гаруй ам долларт хүрч, 2005 оны мөн үеийнхээс 1.8 хувь болон 2.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Манжуур боомтоор экспортлох Хятадын авто машны хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байгаа нь манай улсын өөрөө үйлдвэрлэсэн авто машны борлуулалт Оросын зах зээлд сайн байж, цаашид нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотой юм. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|