• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-16 20:19:03    
Хятад Америкийн худалдааны асуудлыг хэлэлцээгээр зохицуулах ёстой

Синьхуа Агентлэг

     Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Америк хоёр тал эрх тэгш хэлэлцээ болон найрсаг зөвшилцлөөр эдийн засаг худалдааны асуудлыг нухацтай зохицуулах ёстой гэжээ.

     Америкийн экс төрийн нарийн бичгийн дарга Олбрайттай уулзах үе Тан Жя Шуань хэлэхдээ, Өнөө Хятад Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой хөгжиж, 21-р зууны Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг бүх талаар хөгжүүлэх тухай хоёр орны удирдагчийн тохиролцсон чухал нийтлэг ойлголт хэрэгжиж байна гэжээ.

     Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа харилцан нөхвөрлөж, хоёр ард түмэнд үнэн бодитой ашиг хүртээсэн байна. Хятад Америк хоёр тал харилцан анхаарал тавьж байгаа асуудлаа хүндэтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөх явцад санал зөрөлдөөнөө нухацтай зохицуулан, хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцан ашигтай байж, хамтаар амжилтад хүрэх байдлыг хамгаалах ёстой гэж Тан Жяшуань хэлсэн байна. \Урьхан орчуулж, Э.Цогзолмаа хянав.\