|
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 16-ны өдөр Бээжинд хийллэгсэн хэвлэлийн бага хурал дээд хэлэхдээ, талууд энхийн аргаар Ираны цөмийн асуудлыг зохицуулохыг Хятад улс уриалж байна гэжээ.
Чинь Ган сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулахдаа, "цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэгээг" үндсэлбэл, уг гэгээг байгуулагч орууд цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилогод ашиглах эрхтэй байхын зэрэгцээ холбогдох үүрэг хариуцлагатай юм. Өнөөгийн байдалд холбодох талууд тайван тэвчээртэй байж, Ираны цөмийн асуудлыг үргэлжлэн энхийн хэлэлцээгээр дамжин зохицуулоход шаардлага бүхүй нөхцөл уур амьсгал бүрдүүлж өгөх ёстой гэж Хятад улс үзэж байна. Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар Ираны цөмийн асуудлыг эртхэн эв зүйтэй зохицуулохын төлөө хүчин чармайлт гаргах болно гэж илэрхийлсэн байна. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|