• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-18 15:54:26    
Адил бус соёл болон шашин харилцан хүндэтгэх ёстой

Синьхуа Агентлэг

    " Лалын шашны зөнч мэргэн Мухамедийн шог зураг"-ыг Европын зарим сонин сэтгүүлд нийтэлсэнээс болж, олон орны мусульманчууд хатуу тусгал гаргасанд холбогдуулан, Хятадын Лалын шашны нийгэмлэгийн дарга, Ахун Чэн Гуанюань саяхан үг хэлж, адил бус шашин болон соёл иргэншил бие биеэ хүндэтгэх хэрэгтэй гэж илэрхийлсэн байна.

    Чэн Гуанюань хэлэхдээ: Мусульманы зөнч мэргэн бол Мусульманчуудын сэтгэл зүрхэнд маш эрхэм дээд байр суурьтай юм. Хятадын Лалын шашны нийгэмлэгийн хариуцлагатан 9-ны өдөр холбогдох хэвлэл мэдээлэлийнхэнд хандан, Хятадын Мусульманчуудын өмнөөс үг хэлж, энэхүү гутаан доромжилсон хэргийг буруушаасан юм гэжээ.

    Лалын шашин бол энх тайван, амар амгалан, өршөөнгүй сэтгэлтэй байх болон энэрэн хайрлаж байхыг зорьсон шашин юм гэж тэрээр онцолсон байна. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)