|
Канадаас Хятадад суугаа элчин сайд ноён Роберт Вригет 17-ны өдөр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, өнөө Канад Хятадын түргэн өсөн нэмэгдэж байгаа хоёр талын худалдааны байдлыг үзвэл, Канад Хятадын хоёр талын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ даанч бага байна, хөрөнгө оруулалтын салбарыг түргээхэн өргөтгөж, хөрөнгө оруулалтын цар хэмжээг өргөтгөх хэрэгтэй байна гэж илэрхийлжээ.
Хятад улс өнөө Канадын хоёрдугаар том худалдааны түнш болж, Америкийн дараа л орж байна. Ноднин Хятад Канад хоёр талын худалдааны нийт хэмжээ 25 тэрбум ам,долларт хүрч, Канадаас Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт нь 4 тэрбум 500 сая ам.долларт хүрч, Хятадын Канадад оруулсан хөрөнгө оруулалт нь 500 сая ам.долларт ч хүрэхгүй байгаа юм байна. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)
|