Хятад улсын Дарга Хү Жиньтао 20-ны өдөр Бээжин хотноо Пакистаны Ерөнхийлөгч Первез Мушарафтай хэлэлцээ хийсэн байна. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоор тохиол болгож, Хятад Пакистаны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүэхэд тус дөхөм үзүүлэх болно гэж хоёр орны төрийн тэргүүн нар илэрхийлсэн байна.
Хү Жиньтао хэлэхдээ, Пакистантай эрчим хүч, зам харилцаа, хөдөө аж ахуй, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Пакистаны газар хөдөлсөн нутаг районы сэргээн босголтод Хятад улс цаашид туслаж, Пакистаны бүх нутгийг хамарсан газар хөдлөлтийг шинжлэн тогтоох сүлжээ байгуулахад нь туслалцаа үзүүлнэ гэжээ.
Мушараф хэлэхдээ, Хятад улсын 3 инженер саяхан Пакистанд хөнөөгдсөнд Пакистаны Засгийн газар, ард түмэн гүнээ харамсаж байна. пакистаны тал уг хэргийг шалган илрүүлж, гэмт этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэх болно гэжээ.
Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах, гамшгийн дараахи сэргээн босголтын ажилд дорвитой дэмжлэг үзүүлсэн Хятад улсад Мушараф талархал илэрхийлээд, Пакистаны Засгийн газар, ард түмэн Хятад улсад найрсаг ханддаг бөгөөд Хятад улсыг найдвартай хөрш, түншээ гэж үздэг юм гэжээ.
Мөн өдөр бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны Дарга Ү Бангүө Ерөнхийлөгч Мушарафтай уулзсан байна. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав\
|