
Мусульманы оронууд болон Олон улсын хамтын нийгэмлэг хамтаар Терроризм болон хэт даврагчын эх үүсвэрийг арилгана гэж Хятадад айлчлаж байгаа Пакистаны Ерөнхийлөгч Мушараф 21-ний өдөр Бээжинд илэрхийлсэн байна.
Мушараф мөн өдөр Хятадын нийгэмийн шижлэх ухааны академид уг хэлэх үе, өнөө бүх дэлхийд терроризм болон хэт даврагч хүчний заналхийлалд учирч байна. Үүнд чиглүүлэн Мусульманы оронууд өнгөрсөнд авч байсан арга хэлбэрээ орхиж, ядууралын асуудлыг зохицуулахад хүч тавьж, боловсролын түвшин болон улс ардын эрүүл мэндийн түвшнг дээшлүүнэ. Өөрийн орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд, Америкийг багтаасан хөгжсөн орнууд Мусульманы оронуудад нэн их тусламж үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
Адил бус соёл иргэншил, адил бус шашин хоорондын харилцан хүндэтгэх нь тун чухал юм гэж тэрээр бас цохон тэмдэглэсэн байна. Өнөө Пакистан эвсэг найрамдуу улс орон байгуулахаар чармайж байхын хамт Олон улсын хамтын нийгэмлэг нэн эе эвтэй болохыг хүсч байна гэжээ. \Навч орчуулж, Буян хянав.\
|