21-ний өдөр Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао Бээжинд Пакистаны ерөнхийлөгч Первез Мушаррафтай уулзаж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны түвшинг тасралтрүй дээшлүүлнэ гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлсэн байна.
Вэнь Жябао цохон тэмдэглэхдээ, Хятадын тал энх тайванаар зэрэгцэн орших таван зарчимын үндэс дээр, бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахад ашгитай үзэл санааны дагуу Пакистаны талтай стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа үргэлжлэн батжуулан гүнзгийрүүлнэ гэжээ.
Первез Мушарраф хэлэхдээ, Хятадын талтай хамтаар чармайж, эрүүл хамгаалал, боловсрол зэрэг салбар дах солилцоо болон хамтын ажиллагаагаа өргөтгөхөд Пакистаны тал бэлэн байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав/
|