
Хятадын гадаад харилцааны яамны хэвлийн төлөөлөгч Лю Жяньчао 21-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Казахстаны гадаад харилцааны сайдын удалгүй Хятадад хийх айлчлалыг Хятадын тал маш чухалд үзэж, энэ удаагийн айлчлалаар Хятад Казахстан хоорондын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг цаашид түлхэн ахиулахыг хүсч байна гэжээ.
Казахстаны гадаад харилцааны сайд 2-р сарын 26-аас 3-р 1-ний өдөр болтол Хятадад албан ёсны айлчлал хийх юм байна.
Лю Жяньчао хэлэхдээ: Казахстан бол Хятадын маш чухал хөрш юм. Хоёр тал улс төр, эдийн засаг, худалдаа, терорризмийн эсрэг тэрчлэн Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээндэх хамтын ажиллагааг багтаасан олон салбарын хамтын ажиллагаа маш сайн сайхан юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|