• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-24 17:35:35    
Шри-Ланкийн Засгийн газар болон Илам догшин барс байгууллага энхийн хэлэлцээгээ сэргээснийг Хятад улс сайшаажээ

Хятадын Олон Улсын Радио

     Шри-Ланкийн Засгийн газар болон Тамил Илам догшин барс байгууллагатай энхийн хэлэлцээгээ сэргээснийг Хятадын тал сайшааж байна гэж Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 24-ний өдөр илэрхийлжээ.

     Шри-Ланкийн Засгийн газар болон догшин барс байгууллага 22-оос 23-ны өдөр энхийн хэлэлцээгээ сэргээсэн байна. Лю Жяньчао хэлэхдээ, энэ удаагийн энхийн хэлэлцээ нь байнга ахицтай болж, Шри-Ланк эцсийн бүлэгт үндэстний эвлрэл зохицолд хүрэхийг Хятадын тал хүсэн хүлээж байна гэжээ.

     Өөр мэдээний эх сурвалжаас үзвэл, Шри-Ланкийн засгийн газар болон LTTE-ын хооронд хоёр хоног болсон энхийн хэлэлцээ 23-ны өдөр Женевд өндөрлөсөн юм байна.

     Энэ удаагийн хэлэлцээг эхлүүлэхэд тусласан Норвейгийн энхийн тусгай элч Ерик Сулхайм хэлэлцээ дууссаны дараа мэдэгдэл нийтлэж тэмдэглэхдээ, 2002 онд гарын үсэг зурсан гал зогсоох хэлэлцээрийг тал бүрээр журамлан сахина гэж хоёр тал хэлэлцээний явцад амалсан бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээгээр хүчирхийллийн ажиллагааг зогсооно гэж хэлсэн гэжээ. Тэрээр бас хэлэхдээ: хоёр хоногын хэлэлцээгээр, харилцан итгэлцлээ нэмэгдүүлсэн байна гэжээ.

     4-р сарын 19-21 хүртэл Женевд хоёр тал дахин хэлэлцээ хийнэ гэж тогтсон байна.