
Хятадын Төрийн Зөвлөл ард иргэдийн бие сэтгэлийн эрүүл энх болон амь насны аюулгүй байдлыг баталгаажуулахын төлөө сүүлийн үе олон нийтийн эрүүл мэндийн салбарын гэнэтийн хэрэг болон түүний үр дагварыг зохицуулах төсөл нийтэлсэн байна.
Танилцуулснаар бол энэ удаагийн нийтэлсэн гэнэтийн хэргийг зохицуулах төсөлд: улс оронд олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг гарах, олон нийтийн гэнэтийн хэрэгт эмчилгээ эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх, амьтаны ноцтой хижиг томуу дэлгэрэх, хүнсний аюулгүйн ноцтой хэрэг гарах зэргийг хамруулсан байна.
Уг төслийн дагуу Хятадын Засгийн газар олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг, амьтаны ноцтой хижиг томуу дэлгэрэх, хүнсний аюулгүйн ноцтой хэрэг гарах талаар үндэсний нэгдэлтэй хяналт, жишилт, мэдүүлэгийн сүлжээний систем байгуулж, хэрэг гарсан тохиолдолд холбогдох төсөл хэрэгжүүлж, хохирлыг хамгийн бага хэмжээнд хүртэл багасгах болно. / Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|