Хятадын Үндэсний Ойн Аж Ахуйн Газрын дарга Жя Зибан 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс ойжуулалтыг цаашид эрчимжүүлж, 2010 он гэхэд бүх Хятадын ойжуулалтын хэмжээг 20%-д хүргэхээр ажиллана гэжээ.
Жя Зибан мөн өдөр Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын ойжуулалтын байдлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн 5 жилд Хятад улс 200 тэрбум гаруй юань зарцуулж экологийн байгуулалтаар гол болгосон ойжуулалтын стратегийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Өнөө байгалийн дархан цаазтай районы үндэсний нутаг дэвсгэрт эзэлж байгаа хэмжээ дэлхийн дундаж түвшнээс давсан байна. Байгалийн ус,намгархаг газрын тавин хувь шахамыг үр ашигтай хамгаалсан байна. Ойжуулалтын хэмжээ ч 18 гаруй хувь болоод байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|