Хятадын Үндэсний Ойн Аж Ахуйн Газрын дарга Жя Зибан 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ирэх 5 жилд Хятадын Засгийн Газар баруун хойт бүсийн экологийн байдлыг улам сайжруулана гэжээ.
Хятадын баруун хойт бүс нутаг нь ургамалын нөмөргийн хэмжээ багатай, хөрсний элэгдэл ихтэй, экологийн орчин маш эмзэг буурай юм. Жя Зибан хэлэхдээ, хойшид Үндэсний Ойн Аж Ахуйн салбар баруун хойт бүсийн тарианы газарт мод тарих, байгалийн ойг хамгаалах, цөлжилтийг багасгах ажлаа эрчимжүүлж, эдгээр төслийн техникийн түвшинг дээшлүүлж, хяналтаа өргөжүүлж, зохион байгуулалтын ажлаа боловсронгуй болгож, баруун хойт бүсийн экологийн орчин ахуйг сайжруулна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|