Сүүлийн үе Хятадын олон газрынхан хөгжлийн шинэ төлөвлөгөө, үзүүлэлт тогтоох үе амьжиргааны төвшиний үзүүлэлтийг орон нутгийн хөгжлийн зорилтод хамруулсаны зэрэгцээ ард иргэдийн амьдралтай нягт уялдаа холбоотой асуудлуудыг ч нэн чухал байранд тавьсан байна.
Аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг, бүх нийгмийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ, гадаадынхны шууд хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг Засгийн газрын ажлын амжилтыг харуулах үзүүлэлтийн системүүд нь орон нутгуудын хөгжлийн төлөвлөгөөнөөс аажмаар хасагдаж, эрчим хүч хэмнэх, шинжлэх ухаан техник, нийгмийн хөгжил зэрэг талын шинэ үзүүлэлтүүд нэмэгдэн орж байна. Шанхай, Жянсү, Шаньдүн, Гуандүн зэрэг газрынхан ч ирэх 5 жилийн GDP-гийн өсөлтийн хурдаа сааруулж, орчил эдийн засаг, бохирдолгүй GDP зэргийн үзүүлэлтийг орон нутгийн Засгийн газрын ажлын амжилтын үзүүлэлтэд хамруулж байна. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|