ХГХЯ-ны төлөөлөгч Лиү Жяньчао 28-ны өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ХГХЯ-ны сайдын орлогч Люй Гүөзэн Иранд айлчилж, Ираны цөмийн асуудлаар Ираны талтай саналаа гүнзгий солилцлоо гэж мэдээлэв.
Айлчлалын явцад Люй Гүөзэн хэлэхдээ, Иран болон бусад холбогдох талууд идэвхтэй ажиллагаа, шаардлагатай уян хатан байр суурь баримтлаж Ираны цөмийн асуудлыг дипломат аргаар, эв зүйгээр зохицуулах боломж олгохыг хүсэж байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|