Хятадын ӨМӨЗР-ны Хөлөн-Буйр хот болон ОХУ-ын Чит хот 2-р сарын 28-ны өдөр "Хятадын Хөлөн-Буйр хотын засгийн газар болон ОХУ-ын Чит хотын засгийн газрын 2006 – 2007 оны найрсаг хэлэлцээрийн хэрэгжилтийн төсөл"-д гарын үсэг зурж, хоорондын солилцоо хамтын ажиллагаагаа ахиулах бодитой хэлбэр болон арга хэмжээнйи талаар хэлэлцээ хийсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хөлөн-Буйр хотын эдийн засаг түргэн хөгжиж байгаа бөгөөд Орос болон Монгол улст нээлттэй байгаа нь эдийн засгийн өсөлтөд шинэ түлхэц болсон байна. Энэ жил Хятадад "Оросын жил"-ийн үйл ажиллгаа зохион багйуулж, ирэх жил Орост " Хятадын жил"-ийн үйл ажиллагаа зохион явуулах даширмаар Хөлөн-Буйр Чит хоёр тал эдийн засаг худалдаа, соёл боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өргөн хүрээний хамтын ажиллага өрнүүлж, найрсаг харилцаагаа зузаатгах юм байна. /Хөлөн-Буйрын радиогийн сурвалжилагч Сэргэлэн мэдээлж/М.Цэцэн редакторлов/
|