Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 2-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг түргэн зүй зохистой зохицуулахад ашигтай болгохын тулд Ираны тал ОУАЭХА-тай бүх талаар хамтран ажиллахыг Хятад улс хүсч байна гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, ОУАЭХА-гийн Ерөнхий захирал 2-р сарын 27-ны өдөр Ираны цөмийн асуудлын тухай тайлнаа өргөн барьсан байна. ОУАЭХА нь зөвшөөрөл авсан цөмийн материалаа цөмийн зэвсэг юм уу өөр тэсрэх бодист ашигласныг Иранаас илрүүлсэнгүй гэж уг тайланд тэмдэглэсэн юм байна гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|