
Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 5-ны өдөр Бээжинд болох гэж байна. Тус чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жян Эньжү 4-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс хоёр жилийн дотор Хятадын онцлогтой социалист хуулийн систем бий болгоно гэжээ.

Тэрээр мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм.
2003 онд байгуулагдсан тус сонгуулийн Бүх Хятадын АТИХ болон түүний Байнгын хороо нь байгуулагдах үедээ таван жилийн үүрэгт ажлын хугцаандаа Хятадын онцлогтой социалист хуулийн системийг үндсэнд нь бий болгоно гэж дэвшүүлсэн юм. 3 жилийн дотор Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо нь нийт 50 гаруй хууль, хуулийн тайлбар, хуулийн асуудлын шийдвэр баталсан юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав.\
|