
10 дахь сонгуулын бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулган 5-ны өдрийн үдийн өмнө Бээжинд эхэллээ, чуулганаар ирэх 5 жилийн Хятадын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн зорилт жич чухал бодлого арга хэмжээг боловсруулан тогтоох болно.

Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө чуулганыг даргалж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао АТИХ-ын 2900 гаруй депутатад хандан засгийн газрын ажлын тайлан хийлээ. Тайланы гол агуулага нь жилийн ажлын дүгнэлт ба байрлуулалт тэрчлэн ирэх 5 жилийн Хятадын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөрийн тухай тодорхойлолт болно. Хү Жиньтао, Жя Чинлинь, Зэн Чинхун, Ү Гүаньжэн, Ли Чанчүнь, Лүө Гань нарын зэрэг нам төрийн удирдах хүмүүс нээлтийн ёслолд оролцсон байна.
1 2 3
|