
10 дах сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулган 5-ны үдээс өмнө Бээжинд эхэллээ. Чуулган дээр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Засгийн газрын ажлын тайлан хийсэн байна. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд чуулганы байдлыг маш анхаарч, цаг ямагт мэдээлэл хийж байна.
Франц Пресс Агентлаг, Рейтер Агентлаг, Асслшиэтэд Пресс Агентлаг, CNN зэрэг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд чуулган эхэлснийг цаг алдалгүй мэдээлж, бас засгийн газрын ажлын тайланы гол агуулгыг мэдээлсэн байна. Тэд Хятадын эдийн засгийн хөгжил, юаний ханш болон социалист шинэ хөдөө тосгоныг байгуулалт зэрэг талаар нэн илүү анхаарал тавиж байна.
ОХУ, Испани, Сингапур, Япон, БНСУ, Пакистан, Энэтхэг зэрэг оруудын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч чуулганд анхаарлаа хандуулан мэдэлцгээж байна. \Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав\
|