Хятадын Олимпийн хорооны орлогч дарга Тү Миндэ 5-ны өдөр хэлэхдээ 2008 оны Бээжигийн Олимпид Тайваний эх орон нэгтэй ах дүү нараа идвэхтэй оролцуулахын тулд арилжаа худалдаа эрхлэх, сайн дурын үйлчилгээний салбарт ажиллах зэрэг боломж нөхцөлөөр Тайваний эх орон нэгтэй ах дүү нараа хангах болно гэжээ.
Тү Миндэ хэлэхдээ, Тайваний бизнесменүүд бэлэг дурсгалын зүйл зэрэг тусгай бараа бүтээгдэхүүн арилжаалах замаар Бээжигийн Олимпийн наадмын худалдааны боломжийг хуваалцан ашиглаж болох юм гэжээ.
Сайн дурынханы талаар Тү Миндэ хэлэхдээ, 2008 оны Бээжигийн Олимпийн наадмын үеэр Хятадын хэмжээнд 60 мянгаас 100 мянган сайн дурынхан элсүүлнэ, Тайваний ах дүү нар идэвхтэй оролцвол тэднийг баяртай хүлээн авна гэжээ.
Тү Миндэ хэлэхдээ, Тэр үед Тайваний ах дүү нар Бээжинд ирж Олимпийн наадам сонирхохыг хүсвэл, Хятадын Тайбэйн Олимпийн хороо болон эх газрын найз нөхөддөө найдан тасалбар захиалж болох бөгөөд сүлжээнд ч тасалбар захиалах систем ажиллуулах болно гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|