|
Бээжинд Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулганд оролцож байгаа төлөөлөгч депутат нар Засгийн газрын ажлын тайланг хэлэлцэхийн зэрэгцээ, Хятадын улс ардын аж ахуй болон нийгмийг хөгжүүлэх 11-р таван жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж байна.
Уг төсөлд социалист шинэ хөдөө тосгон бүтээн байгуулах, аж үйлдвэрийн бүтцийг сайжруулан шат ахиулах, бүс нутгийн зохицонгуй хөгжилд тус төхөм үзүүлэх, байгалийн баялагйиг хэмнэж, орчин ахуйд халгүй нийгэм байгуулах зэрэг зорилтууд багтаж байна. Уг төсөлд төрийн стратегийн зорилтыг голцуу тодорхойлон өгүүлж, засгийн газрын ажлын гол талыг тодорхолйсон учраас ирээдүйн 5 жилийн Хятадын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх аугаа их төлөвлгөө, засгийн газрын эдийн засгийн зохицуулалт, зах зээлийн хяналт удирдлага, нийгмийн удирдлага, олон нийтийн үйлчилгээнйи эрх үүргээ хэрэгжүүлэх чухал эш баримт юм.
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулганд оролцож байгаа гишүүд ч уг төслийг хэлэлцэж байна. \ Номин орчуулж, Цэцэн хянав\
|