Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон орны хэвлэл мэдээллийнхэн Хятад улсын хоёр чуулганд анхаарлаа хандуулж, Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Аравдахь сонгуулийн бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулган дээр тавьсан Засгийн газрын ажлын тайланг идэвхтэй мэдээлж байна.
Оросын Телевиз, ТАСС болон "Коммерсант сонин" зэрэг Оросын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд 5 болон 6-ны өдрүүдэд Хятадын хоёр чуулганы байдлыг ихээр мэдээлсэн байна, ингээд Ерөнхий сайд Вэнь Жябаогийн тавьсан засгийн газрын ажлын тайлан нь хүмүүсийн анхаарлын төвд орж, Хятадын засгийн газрын тодорхойлон дэвшүүлсэн "Социалист шинэ хөдөө тосгон" байгуулах зорилт бол "Түүхт эргэлтийн цэг мөн" гэж үзсэн байна.
Английн "Финанчайл таймс" сонин 6-ны өдөр "Хятад улс хөдөө тосгоны хүн ардынхаа орлогыг нэмэгдүүлхээр шийдлээ" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлүүлж тэмдэглэхдээ, Хятад улс сүүлийн жилүүдийн эдийн засгийн түргэн хөгжилдөө олсон хөрөнгө мөнгөөрөө ядуу баяны зөрөө болон хот хөдөөгийн зөрөөг зохицуулхыг хүсч байна гэжээ. Өгүүлэлд бас Ерөнхий сайд Вэнь Жябаогийн "Хөдөө тосгоны хөгжлийг нийгэм нийтээрээ хүчтэй дэмжих хэрэгтэй" гэсэн үгийг хэргэлсэн байна.
Египетын "Ал Ахрам" сонин нь Аравдахь сонгуулийн бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулган 5-ны өдөр эхэлсэнээс хойш хоёр хоног дараалан шуурхай мэдээлэл өгсөн байна. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\
|