Улс Төрийн Зөвлөлдөх Зөвллийн Бүх Хятадын хорооны жил дутмын ээлжит чуулганы хэвллийн төлөөлөгч Ү Жяньминь 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын хөгжлийн хамгийн их онцлог нь дэлхий нийттэй хөгжлийн үр шимээ хуваалцаж байгаад байна гэжээ.
Тэрээр манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын хөгжил нь хөгжиж байгаа орны эдийн засгийн хөгжилийг дайчилсан байна. АСЕАН-аар жишээлэхэд, 27 жилийн өмнө Хятад АСЕАН-ны худалдааны хэмжээ 800 сая ам.доллар байсан бол 2004 онд 100 тэрбум ам.долларыг давсан бөгөөд АСЕАН-д 20 тэрбум гаруй ам. долларын худалдааны ашгийг олгож, АСЕАН-ы эдийн засгийн хөгжлийг дайчлах чухал хүчин зүйл болсон байна гэжээ.
Холбогдох шалгалтын дүнгээс үзвэл, өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын хөгжил нь Америкийн үйлдвэрлэгч болон том компанид асар хэмжээний ашиг олгож, Америкийн хэрэглэгчид их хэмжээний зардал хэмнэсэн байна. Ийм байдал нь Европийн холбоо зэрэг хөгжингүй оронд ч адилхан оршиж байна гэж Ү Жяньминь цаашид хэлсэн байна. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|