• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-07 15:39:42    
Хөдөө тосгоны үйлдвэрлэл амьдралын нөхцлийг сайжруулна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын БХАТИХ-ын жил тутмын чуулганы хянан хэлэлцэж байгаа хоёр тайланаас үзэхэд, энэ онд Хятадын Засгийн газар хөрөнгө оруулалтаа голцуу хөдөө тосгоны үйлдвэрлэл амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, суурь боловсролд тус дөхөм үзүүлэх, олон нийтийн эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хөгжилд хэрэглүүлж, санхүүгийн холбогдох зардлыг эдийн засаг нийгмийн хөгжлийн эдгээр буурай талд ахиухан өгөх юм байна.

    Энэ хоёр тайлан бол 2006 оны улс ардын аж ахуй нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөний төслийн тайлан болон санхүүгийн төсвийн төслийн тайлан болно. Энэ онд төвийн санхүүгийн төсөвт хөдөө нутгийн талд хэрэглүүлэхээр тохируулсан зардал 340 тэрбум шахам юань болж, нодниныхоос 14% нэмэгдсэн байна. Төлөвлөгөөн дэх санхүүгийн алдагдлын хэмжээний дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин цаашид буурах юм байна.

    Энэ хоёр төслийг 14-ны өдөр чуулганаар батлуулах болно. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\