
Хятадын гадаад харилцааны сайд Ли Жаошин 7-ны өдөр хэлэхдээ, Японы удирдагч хойшид Хятадын ард түмэн болон түрэмгий дайны хохирол амссан бусад улс орны ард түмний сэтгэлийг гомдоосон ажил хийхгүй байвал зохино гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, түүхийн асуудал дээр Хятадын ард түмэн бол хохирогчид юм. Одоогийн гол асуудал бол Японы зарим удирдагч чин үнэнч шийдвэр зоригоор өөрийн буруугаа залруулах хэрэгтэй байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Японтой сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэх гэсэн Хятадын талын чиг шугам өөрчлөгдөөгүй, Хятад Японы харилцааг сайжруулахын төлөө Хятадын тал үргэлжлэн чармайх болно гэжээ. \Номин орчуулж Буян хянав\
|