Хамтаар хүчин чармайлт гаргаж, Тайванийг тусгаар тогтнуулах хүчний хаглан бутаргаах үйл ажиллагааг эсэргүүцэн, хоёр эргийн харилцааг зохицангуй хөгжүүлэхийг УТЗЗБХХ-ны Байнгын хорооны гишүүн, нэрт зохиолч Ван Мэн 8-ны өдөр Бээжинд Тайваний хоолойн хоёр эргийн ах дүү нарт уриалсан байна.
Тэрээр УТЗЗБХХ-ны жил дутмын ээлжит хурлийн хийлгсэн хэвллийн бага хурал дээр хэлэхдээ, Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа зохицонгуй хөгжихийг Хятадын эх газар хүсч байна. Миний бие Тайваний зохиолчидтой маш сайн сайхан харилцаатай байдаг. Гэвч өнөөгийн хоёр эргийн харилцаанд маш зохицонгуй бус хүчин зүйл оршиж байна. Тухайлбал Тайванийг тусгаар тогтнуулах хүчний хаглан бутаргаах үйл ажиллагаа мөн, энэ нь маш аюултай юм гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|