Хятадын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн ноён Шэнь Гүөфан 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын УТЗЗ нь эвсэг зохицонгуй нийгэм байгуулах сэдвээр олон төрлийн тусгай судалгаа шинжилгээ хийсэн бөгөөд, маш олон санал санаачлага дэвшүүлж цөөн бус саналыг нь засгийн газар авч хэрэглэсэн байна гэжээ.
Хятадын УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулганы өнөөдрийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Шэнь Гүөфан сурвалжлагчийн асуултанд ингэж хариулсан байна. Ойн аж ахуйн мэргэжилтэн Шэнь Гүөфан онцлон хэлэхдээ, Хятадын УТЗЗ-ийн бүх Хятадын хороо нь хүн болон байгалийн эвсэг зохицонгуй шүтэлцэн орших асуудлыг маш анхаарч байна. Цөөн бус гишүүд эх баялагийг бага зарцуулж, хүрээлэн байгаа орчныг хамгийн бага хэмжээнд бохирдуулах байдалд хэрхэн хөгжүүлэх талаар засгийн газарт хандан маш сайн санал санаачлага дэвшүүлсэн байна гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\
|