
Хятадын Сангийн яамны орлогч сайд Зү Зиган хэлэхдээ, Хятад Улс хөдөө тосгонд оруулах хөрөнгө мөнгөө тасралтгүй нэмэгдүүлж, Хятадын хөгжил болон өөрчлөлтөөс олсон үр шимийг тариачидад нэн илүү эдлүүлэх болно гэжээ.

Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 8-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, энэ оны Хятадын төв санхүүгийн төсвөөс хөдөө тосгонд хэрэглэхээр тохируулаад байгаа хэмжээ нь 340 тэрбум орчим юаньд хүрч,өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2%-иар нэмэгдэнэ гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\
|