
Хятадын Хөдөө аж ахуйн яамын орлогч сайд Инь Чэнжие хэлэхдээ, Хятадын Засгийн газар арга хэмжээ авч, Социолист шинэ хөдөө тосгоныг байгуулах ахицаа түргэтгэнэ гэжээ.

Инь Чэнжие Бүх Хятадын АТИХ-ын жил тутамын ээлжит чуулганаас 8-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Социолист шинэ хөдөө тосгоныг байгуулах зорилт нь Хятадын хөдөө тосгонд "үйлдвэрлэл хөгжсөн, амьдрал чинээглэгжсэн, боловсон хэв суртал, ариун цэвэр орчин ахуйтай, ардчилсан удирдан хамааралт" зэргийг биелүүлэх гэсэн болно. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд, Хятадын Засгийн газар хөдөө тосгонд хөрөнгө санхүүгийн оруулалтыг нэгмэгдүүлж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө аж ахуйн ерөнхийлсөн үйлдвэрлэлийн хүчнийг дээшлүүлэхийн зэрэгцээ, арга хэмжээ авч тариачидын орлогыг нэмэгдүүлж, хөдөө тосгоны анхан шатны ардчиллыг цаашид өргөтгөж, хөдөө тосгоны нийгэмийн үйлчилгээний байгуулалтыг түргэтгэн, ард иргэдийн амьдарлын бэрхшээлтэй асуудлыг зохицуулж өгөх болно гэжээ. \Алтаннавч орчуулж Номин хянав\
|