Зургаан талын хэлэлцээнд оролцох БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чүн Юн-у болон Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй 10-ны өдөр Бээжинд уулзаж, зургаан талын хэлэлцээний холбогдох асуудлаар санал бодлоо солилцох болно гэж ХГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 9-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, ноднин зургаан талын 4-р хэлэлцээ дуусах үеэр хамтын мэдэгдэл батлаж, зургаан тал энэхүү хамтын мэдэгдэлд хэлэлцээ хийж энхийн аргаар Солонгосын цөмийн асуудлыг зохицуулна гэж амалсан юм. Өнөө энэ асуудлаархи зургаан талын байр суурьд ямар ч өөрчлөлт гараагүй бөгөөд нягт харилцан зөвшилцөж байна. Холбогдох талууд уян хатан үнэнч санаагаар зургаан талын хэлэлцээг эртхэн сэргээхэд аятай сайхан нөхцөл боломж бүрдүүлэн өгөхийг Хятадын тал хүсч байна гэжээ. /Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав/
|