• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-09 11:28:20    
БНСУ-ын үнэт цаасны зах зээл Хятадын аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байна

Синьхуа Агентлэг

    Хятадын аж ахуйн нэгжүүдийн асар их нөөц хүч болон түргэн хөгжиж байгаа байдал нь БНСУ-ын үнэт цаасны зах зээлийн анхаарлыг маш их татаж байна. БНСУ-ын үнэт цаасны захиалгат бирж 8-ны өдөр Бээжинд өөрийгөө танилцуулах хурал хийж , БНСУ-ын банк санхүүгийн хяналт удирдалгын шинэ бодлого болон Хятадын аж ахуйн нэгжүүдийн БНСУ-ын хувьцааны захад хувьцаагаа арилжаалах нөхцөл боломжийг танилцуулж, Хятадын аж ахуйн нэгжүүд юуны өмнө БНСУ-ын үнэт цаасны зах зээлд орохыг хүссэн байна.

    БНСУ-ын үнэт цаасны биржийн холбогдох хариуцлагатан хэлэхдээ, Хятадын аж ахуйн нэгжүүдийн БНСУ-ын хувьцааны захад хувьцаагаа арилжаалах нөхцөл боломж маш их давуу талтай юм, тухайлбал, арилжааны захын төлбөр хямд, эргэлтийн хугацаа нь ч богино, БНСУ-ын засгийн газраар батлуулах шаардлагагүй юм. Хөнгөлөлттөй бодлогын орчин болон БНСУ-ын үнэт цаасны зах зээлийн хөгжлийн давуу тал нь БНСУ-ын үнэт цаасны зах зээлийг Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад хувьцаагаа арилжаалах ашигтай сонголт болгож байгаа юм гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\