• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-09 15:58:01    
Иргэдийн саналын дагуу хууь тогтоох"-ыг үргэлжлэн ахиулна

Хятадын Олон Улсын Радио

    Энэ онд, бүх Хятадын АТИХ-ны Байнгын хороо нь шинжлэх ухаан, ардчиллаар хууль тогтооход цаашид тус дөхөм үзүүлж, хууль тогтоох явцад, олон арга хэмжээ авч, нийгмийн олон салбарын хүмүүсийн санал хүсэлтийг өргөн хүрээнд сонсох болно гэж бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө 9-ний өдөр Бээжинд хэлсэн байна.

 

   Бээжинд болж байгаа бүх Хятадын АТИХ-ын жил тутамын ээлжит чуулганаар мөн өдөр Ү Бангүөгийн хийсэн Байнгын хорооны ажлын тайланг сонсч хэлэлцсэн байна. Байнгын хороо нь бүх Хятадын АТИХ-ын байнгын ажилгаатай, төв байгууллага юм.

 

    Ү Бангүө хэлэхдээ, бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо энэ онд хуулийн 25 төслийг хянан хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнд, " Эд хөрөнгийн эрхийн тухай хууль", "Хяналт тавих хууль", "Гэнэтийн хэргийг зохицуулах хууль" боловсруулан тогтоож, "Заавал сурах боловсролын хууль"-д өөрчлөлт оруулах зэрэг багтаж байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, хамгийн өргөн олон ард иргэдийн үндсэн ашиг сонирхолыг нэн сайн хамгаалахын тулд иргэдийн ашиг сонирхолтой нягт холбоотой хуулийн төсөл буюу чухал чухал асуудлыг сонгон, бүх агуулагыг нь олонд таниулж хууль тогтоох айлтгал буюу нотлох хурал хийх зэрэг арга хэлбэрээр, олон салбарынханы, ялангуя анхан шатны байгууллагын иргэдийн саналыг анхааралтай хичээнгүй сонсоно гэжээ. \Алтаннавч орчуулж, Буян хянав\