Хичээлийн шинэ жил эхлэхийн хэрээр, Өвөр Монголд Хятад хэл сурч байсан Монгол улсын бага сургуулийн сурагчид сургуульдаа ирж хичээлдээ орж байна.
Сүүлийн жилүүдэд Хятад хэл сурч, Хятад орны соёлтой танилцахын төлөө Хятадад ирж сурч байгаа Монголын дунд бага сургуулийн сурагчдын тоо улмаар нэмэгдэж байна. Өвөр Монголын Өөртөө Засах Районы боловсролын танхимын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2005 онд Өвөр Монголд ирж Хятад хэл сурч байгаа Монгол хүүхэдийн тоо 517-д хүрсэн юм байна.
Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, соёлын зэрэг олон салбарын хамтын ажиллагаа цаашид өргөжиж, хоёр орны иргэдийн хэлхээ холбоо тасралтгүй нэмэгдэхийн хэрээр Монголд Хятад хэл сурах сонирхолтой хүмүүс ихээхэн нэмэгдэж байгаа юм байна. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|