Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгч Чинь Ган 9-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн тал нэг хоногийн өмнө "Улс орнуудын хүний эрхийн байдлын тухай жил тутмын тайлан" гэдгээ нийтлүүлж, бодит байдлыг үл хайхран, Хятадын хүний эрхийн байдлыг дахин ёс бусаар зэмлэн буруушаасан байна, Үүнд Хятадын тал маш дургүйцэж эрс эсэргүүцэж байна гэжээ.
Чинь ган хэлэхдээ, Америк өөрийн орныхоо хүний эрхийн асуудлыг илүү анхааралдаа авч, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлого хийхээ нэн даруй зогсох ёстой байна гэжээ. \Номин орчуулж Цэцэн хянав\
|