
2020 он гэхэд Хятад улс шинийг үүдэн бүтээх орны эгнээнд ороход би итгэлтэй байна гэж Хятадын шинжлэх ухаан техникийн яамны сайд Шюй Гуаньхуа 10-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

Сайд Шюй Гуаньхуа Бээжинд болж байгаа БХАТИХ-ын ээлжит чуулганы хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс шинжлэх ухаан техникийн бүрэн бүтэн системыг бүрдүүлж, шинжлэх ухаан техникийн хүн хүчний хүрэлцхүйц эх баялагтай, үүний зэрэгцээ бас шинжлэх ухаан техникийн нэлээд давуу бодит хүчинтэй, биологи, нанометр, сансар зэрэг чухал чухал салбар дахь судалгаа ч дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн байна, ийм болохоор Хятад улс шинийг үүдэн бүтээх орны эгнээнд ороход маш олон ашигтай нөхцөл бүрдүүлээд байгаа юм гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\

|