Сүүлийн өдрүүдэд, гадаадын бишгүй олон эрдэмтэн, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд болон цагаач хятад иргэд Хятадын хоёр чуулганд их анхаарал тавьж, ялангуяа ерөнхий сайд Вэнь Жябаогийн Засгийн газрын ажлын тайландаа дурдсан хөдөө тосгоны асуудал болон Тайваний асуудалд анхаарал хандуулж байна.
Францын Парисын их сургуулийн доктор, Хятадыг судлаач Пиерре Пичуарт 8-ны өдөр, Хятадын сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятадын одоо хуралдаж байгаа хоёр чуулганаас Хятадын засгийн газрын улс орноо удирдан хөтлөх шинэ санаанууд илт харагдаж байна, Хятадын засгийн газар хөдөө тосгоноо илүү харж үзэх бодлого дэвшүүлсэн нь Хятадын хот,хөдөөгийн хүмүүсийн амжиргааг нэн тэнцвэртэй болгох болно гэжээ.
Болгарын "24 Хоурс Дайли" сонин 7-ны өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, Хятад улс хойшдын жилүүдэд хот хөдөөгийн ялгааг багасгахаар чармайж байна, энэ бол асар их өөрчлөлт юм гэжээ.
Австралийн Сидней дэх Хятадын энх тайван эв нэгдэлд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дарга 7-ны өдөр мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, хоёр чуулган бол Хятадын ард түмний улс төрийн амьдралын том үйл явдал мөн, басч даян дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн анхаарч байгаа томоохон асуудал юм. Хоёр чуулганаар эх орны хөгжлийн ахицыг ойлгоохыг цагаач хятад иргэд хүсч байна гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|