
Бээжинд болж байгаа Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны жил тутамын ээлжит чуулган 10-ны өдөр бүгд хурал хийлээ. Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны гишүүд, гадаадад зориулсан залуучуудын сайн дурын үйл ажиллагааг цаашид ахиулж, дотоод гадаадын найрсаг хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж байхыг санал болгосон байна.
2005 онд гадаадад зориулсан залуучуудын сайн дурын ажиллагаа нь Хятадын үндэсний гадаадад туслаж дэмжих ажилд хамрагдсанаас хойш, Хятад улс өнгөрсөнд зүүн өмнөд Ази болон Африкийн зарим орнууд ялангуяа Таиландын цунамийн гамшигт өртсөн районд сайн дураараа ажиллах зуу орчим залуучуудыг илгээж, үнэ төлбөргүй үйлчилгээ хангасан байна. Өнөө, Хятадын залуучуудын сайн дурынханы ажил үйлсэд хятад хэл заах, хөдөө аж ахуйн техникт ажиллах, Хятадын уламжлалт эм эмчилгээний ажил эрхлэх зэрэг ажиллагаа багтаж байгаа юм. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|