• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-13 16:28:16    
10-дахь сонгуулийн УТЗЗБХХ-ын 4-р чуулган өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын олон нам бүлгийн улс төрөөр зөвлөлдөх дээд байгууллага- Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн чуулган 11 хоног хуралдаад 13-ны өдөр Бээжинд өндөрллөө. Ирэх 5 жилийн улс ардын аж ахуй нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө өөрөөр хэлбэл 11-р таван жилийн төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхээр тэмцнэ гэж чуулганаас дэвшүүлсэн байна.

     Хөдөө тосгоны үйлдвэрийн хүчин чадлыг цаашид хөгжүүлж, тариачдын орлогыг нэмэгдүүлэн , тариачдын ардчлалын эрхийг баталгаажуулж, шинэ хөдөө тосгоны байгуулалтаар олон зуун сая тариачдад ашиг хүртээнэ. "Тайваниг тусгаар тогтниулах" гэгч хагалан бутаргаах хүчин болон түүний үйл ажиллагааг эрс эсэргүүцэн хориглон зогсоож, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааг хөгжүүлж, эх орны эв нэгдлийг биелүүлэхийн төлөө хүчин зүтгэл гаргана гэж чуулганы баталсан улс төрийн тогтоолд дэвшүүлсэн байна.

    УТЗЗБХХ-ын дарга Жя Чинлинь хурлыг хааж үг хэлэхдээ: Хятадын УТЗЗ 11-р таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад улс орон, ардын иргэдийн амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар нааштай санал зөвлөлгөө лэвшүүлж, ард иргэдийн амин чухал ашиг сонирхолд нэн анхаарлаа хандуулж, тэдний хүсэл шаардлагыг биелүүлэнэ. Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн ажлаа идэвхтэй эрчимжүүлж, ардчилсан нам бүлэг, намын бус зүтгэлтэдийн үүрэг хариуцлагаа гүйцтгэх арга замыг эрэн сүвэгчлэх болно гэж онцлон тэмдэглэсэн байна.

    УЗЗ-ийн чуулганы үеэр гарсан 4900 гаруй санал шүүмжлэлийн төслийг Засгийн газрын холбогдох салбаруудад чуулган өндөрлөсний дараа өгөх юм байна.

    Хү Жиньтао, Ү Бангөү, Вэнь Жябао нарын зэрэг Хятадын удирдагчид хурлын хаалтын ёслолд оролцсон байна./Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./