3-р сарын 10-ны өдрийн 24 цаг хүртлэх байдлаар энэ удаагийн БХАТИХ-ын ээлжит чуулган дээр депутадын дэвшүүлсэн 1006 саналыг хүлээн авсан байна. Эдэгээр саналд голцуу бие даан шинийг бүтээх чадавхыг дээшлүүлэх, шинэ хөдөө тосгоны байгуулах, нийгмийн баталгааг хангах, авран туслах ажлыг сайжруулах зэрэгтэй холбоотой хууль тогтоомж гаргаж, хууль зүйн өөрчлөлт хийхийг онцлосон банйа.
Энэ удаагийн чуулганы ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шэнь Хуарэнь 13-ны өдөр төлөөлөгчдөд хандан депутадын дэвшүүлсэн саналын талаар мэдээлж, тайлан тавьсан байна. Тэрээр хэлэхдээ: энэ онд чуулганы хүлээж авсан хэлэлцэх санал өнгөрөгч оныхоос ялимгүй нэмэгдэж, саналын агууллага чанар нь ихээхэн дээшилсэн байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж Номин хянав\
|