|
 |
(GMT+08:00)
2006-03-14 20:47:31
|
Энхийн зорилгоор цөмийн эрчим хүчнийг ашиглах хамтын ажиллагаанд идэвхтэй хандаж байна
Хятадын Олон Улсын Радио
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 14-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр энхийн зорилгоор цөмийн эрчим хүчнийг ашиглах хамтын ажиллагаа хийхэд Хятад Австрали хоёр орон идэвхтэй байр сууриар хандаж байгаа бөгөөд хоёр орон уг салбарт холбогдох талаар хамтран ажиллах нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа гүнзгийрүүлэхэд ч ашигтай юм гэж хэлсэн байна. /Э.Цогзолмаа орчуулж,Баатар хянав/
|
|
|