• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-14 15:47:06    
АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

    Аятадын төрийн дээд эрхэт байгууллага – Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 10 хоног чуулаад 14-ний үдээс өмнө Бээжинд өндөрлөв. Чуулган өндөрлөхөөс өмнө санал хураалт хийж, ардын төлөөлөгчдээр хэлэлцүүлж өөрчлөлт оруулсан Хятады иэрх таван жилийн улс ардын аж ахуй, нийгэмийг хөгжүүлэх төлөвлөөгөөний хөтөлбөр, тэрчлэн засгийн газрын ажлын тайланг баталсан байна.

    Ирэх таван жилд Хятадын эдийн засгийн өсөлтийн жил тутмын зорилт 7,5 хувь байх болно гэж хөтөлбөрт дэвшүүлсэн байна. Хөтөлбөр нь мөн эрчим хүчний хорогдлыг бууруулах болон гол гол бохирдолыг багасгах зорилт тогтоосон байна. Байршуулалтын дагуу, ирэх таван жилд шинэ хөдөө тосгон байгуулах, эдийн засгийн бүтэцийн зохицуулалтыг ахиулж, эдийн засгийн өсөлтийн арга хэбэрийг өөрчлөх, бүс нутгийн зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэх, бие даан үүдэн бүтээх хүчин чадлаа нэмэгдүүлэх зэрэг нь Хятадын стратегийн гол цэг, гол үүрэг болох юм байна.

    Хятадын засгийн газар дэд бүтэцийн байгуулалтын хөрөнгө оруулалтын гол цэгийг хөдөө тосгонд шилжүүлэх бөгөөд Хятадын хэмжээний хөдөө тосгонд заавал сургах боловсролын бүх төлбөрийг цөлөөлөх болно гэж чуулганы баталсан засгийн газрын ажлын тайланд дэвшүүлсэн байна. Тайлан нь Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтйн төсөөлсөн зорилтыг 8 хувь байлгаахаар тогтоосон байна. \ Урангоо орчуулж, Цэцэн хянав\